Chapis Campus

Cooyeesan Campus

ДОТУУР БАЙР

3, 2, 1 хүний өрөө бүхий дотуур байрнаас та сонгож байрлах боломжтой. 3 хүний өрөө нь өөр орноос ирсэн оюутнуудтай нэг өрөөнд орж, үзэл бодлоо хуваалцах, найзалж нөхөрлөх, хамгийн чухал нь Англи хэлээр харилцан ярилцах, ярианы хэл сайжруулах таатай орчинг бүрдүүлдэг.

Өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээ 7 хоногт 2 удаа хийгдэх тул та энэ тал дээр санаа зовохгүйгээр зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуулах боломжтой.

ХООЛНЫ ӨРӨӨ

Сургуулийн хотхон доторх оюутан бүрийн дуртай газар бол хоолны өрөө юм. PIA хоолны өрөө танд Япон, Солонгос, Филиппин тогооч нарын хийсэн эрүүл мэндэд тустай, амттай хоолоор байнга үйлчилж байна.

КЛИНИК

Та 24 цагийн турш сургуулийн эмнэлэгт үзүүлэх боломжтой. Сургуулийн сувилагч танд анхан тусламж үзүүлэх үүднээс 24 цагийн турш ажилладаг.

НОМЫН САН

Бусад сургуулиудын адил Pines International Academy нь мөн өөрийн гэсэн номын сантай бөгөөд түвшин бүрээр ангилсан номнуудыг та эндээс авах боломжтой.

Mini Store

ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХ ГАЗАР

Та Сhapis салбар дээр чөлөөт цагаараа ширээний теннис тоглох болон фитнессээр хичээллэх боломжтой.