Baguio City, Philippines

Та яагаад Филиппин улсад Англи хэл сурах ёстой вэ:

СУРАХАД ТУХТАЙ ОРЧИН

huller dorothy mondata session road Baguio City
Session Road Baguio City

Багио хот нь далайн төвшнөөс дээш 1540 метр өндөрлөгт, уулаар хүрээлэгдсэн, сэрүүн цаг агаартай хот учраас ямар нэгэн агааржуулагч ашиглах шаардлагагүй эрүүл, цэвэр орчинд сурах таатай нөхцөл бүрдсэн. Багио хотын өглөө нь цэлмэг, хөх тэнгэрийг харж болох бол, өдөр нь үүлэрхэг манантай болдог бөгөөд үдшийн сэрүүнийг хотоор явж өнгөрүүлэх бүрэн боломжтой. 

 

Choosing a place to learn English? Study in Baguio City, known as the Summer Capital of the Philippines because of its cool weather that everybody loves.

БОЛОВСРОЛЫН ХОТ

Тус улс нь 20 дугаар зууны эхэн үед Америкийн колони байсан бөгөөд эдүгээ хүртэл Англи хэлийг боловсролын салбарт өргөн хэрэглэдэг. Филиппин улсын томоохон их дээд сургуулиудын 6 нь Багио хотод байрладаг бөгөөд эдгээр нь Англи хэлний багш нарыг чанартай бэлтгэх шилдэг сургуулиуд юм. Америкийн колоний үед энэ хотыг 100% Америкчууд босгосон учраас нутгийн ард иргэдийн Англи хэлний мэдлэг маш сайн байдаг. Энэ нь англи хэлийг орчинд нь эзэмших томоохон нөхцөлийг бүрдүүлжээ гэж дүгнэж болно.

SLU Baguio City Navi Base Campus huller dorothy mondata

ХАМГИЙН АЮУЛГҮЙ ХОТ
 
Филиппин улсын зуны нийслэл гэж нэрлэгдэх болсон гол шалтгаан нь Багио хотын сэрүүн уур амьсгал юм. Тиймээс Филиппин хүмүүсийн очих дуртай хотын нэг болсон. Жилд олон сая дотоод жуулчид ирдэг. Мөн Багио хотод Филиппин улсын Цэргийн Академи байрлах бөгөөд энэ нь аюулгүй хот болоход их нөлөө болдог. 
ЖУУЛЧНЫ ХОТ
Жуулчид Филиппин улсын хойд хэсгээр аялалд явахад заавал дамжин өнгөрдөг хот нь Багио хот юм. Багио хотод түүхэн болон үзэгслэнт цэцэгт хүрээлэнгүүд маш олон болно. Жил бүрийн 2 дугаар сард та Багио хотын алдартай Цэцгийн Парад үзэх боломжтой. Багио хотын зэрэгцээ мужуудад аялалын бүрэн цогц үйлчилгээг нэг дороос та авах боломжтой. 

mines-view-baguio-city-philippines

 
ДЭЛХИЙН ХАМГИЙН БАГА ҮНЭ ӨРТӨГТЭЙ БӨГӨӨД ҮР ДҮНТЭЙ БАГШ НАР БОЛ ФИЛИППИН БАГШ НАР ЮМ.
 
Англи хэлээр ярьдаг 
Америк, Канад, Англи, Австрали гэх мэт орнуудаас илүү хямд бас үр дүнтэй сургалтуудад бид баталгаа өгч чадна. 
 
ФИЛИППИН УЛС НЬ АНГЛИ ХЭЛЭЭР ЯРЬДАГ 3 ДАХЬ ТОМ УЛС ЮМ.
 
Хүн амын 93.4% нь Англи хэлээр ярих ба бизнес, боловсрол, харилцаа холбоо, аялал жуулчлал, худалдааны салбарт бүрэн хэрэглэгддэг болно. 
 
ФИЛИППИН ХҮМҮҮС ЦЭВЭР АМЕРИК АЯЛГААР ЯРЬДАГ
 
Филиппин улс Америк улсын колони 60 гаруй жил байсан бөгөөд Америк улсын боловсролын системийг дагах болсон. Ази тивийн хамгийн ойлгомжтой цэвэр Англи хэлээр ярьдаг улс юм.