CYS Campus

Cooyeesan Campus

Hotel Accommodation

Pines International Academy нь оюутнууддаа зориулж сурахын хажуугаар амрах тав тухтай орчинг байнга бүрдүүлж ажилладаг. 3, 2, 1 хүний өрөө бүхий дотуур байрнаас та сонгож байрлах боломжтой. 3 хүний өрөө нь өөр орны бусад оюутнуудтай нэг өрөөнд орж, үзэл бодлоо хуваалцах, найзалж нөхөрлөх, хамгийн чухал нь Англи хэлээр харилцан ярилцах, ярианы хэл сайжруулах таатай орчинг бүрдүүлдэг.

COOYEESAN АНГИЙН ӨРӨӨНҮҮД

Refresher болон Bridging нь анхан болон дунд шатны сургалтын салбарууд юм.
Ганцаарчилсан ангийн өрөөнүүд нь зөвхөн хичээлдээ төвлөрөх анхаарал сарнихгүй байх орчинг бүрдүүлдэг бол багш нар нь сургалт явуулах сонирхолтой орчинг бий болгох үүднээс анги танхимаа засаж чимэглэдэг. Ганцаарчилсан сургалтын онцлог нь багш зөвхөн тухайн оюутантай тулж ажиллах, оюутны чадварыг дээшлүүлэхэд оршино.

Cafeteria

COOYEESAN ХООЛНЫ ӨРӨӨ

Сургуулийн хотхон доторх оюутан бүрийн дуртай газар бол хоолны өрөө юм. PIA хоолны өрөө танд Япон, Солонгос, Филиппин тогооч нарын хийсэн эрүүл мэндэд тустай, амттай хоолоор байнга үйлчилж байна.

ФИТНЕСС

Та сурахын хажуугаар эрүүл чийрэг байхыг хүсэж байгаа бол 3 давхарт байрлах Shape-Up фитнесст хичээллэх боломжтой. Дэлхийн боксийн хөнгөн жингийн 8 удаагийн аврага Manny Paquiao энэ фитнесст бэлтгэлээ хийдэг.

КЛИНИК

Та 24 цагийн турш сургуулийн клиникт үзүүлэх боломжтой. Сургуулийн сувилагч танд анхан тусламж үзүүлэх үүднээс 24 цагийн турш ажилладаг.

НОМЫН САН

Бусад сургуулиудын адил Pines International Academy нь мөн өөрийн гэсэн номын сантай бөгөөд түвшин бүрээр ангилсан номнуудыг та эндээс авах боломжтой.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХ ГАЗАР

COOYEESAN салбарын 4 дүгээр давхарт спорт цогцолбор, заал байрлах ба та чөлөөт цагаараа сагсан бөмбөг, гар бөмбөг, бадминтон гэх мэт спортоор хичээллэх боломжтой.